Хилээр сэргээшийн төрлийн их хэмжээний бодис нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ

Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий Тагнуул, Цагдаа, Гаалийн байгууллага хамтран мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, илрүүлэх, нийлүүлэлтийг таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтын үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна.
2025 оны 10-р сарын 28-ны өдөр “Чингис хаан” олон улсын агаарын боомтоор Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Турк улсын иргэн Дэлхийн допингийн эсрэг байгууллагын хориглосон жагсаалтад багтсан 13 нэр төрлийн, 29 мянган таблетка, сэргээшийн төрлийн 4100 ширхэг эмийг хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.
Илрүүлсэн бодисын зарим нь “хүнд хэрэглэхийг хориглоно” гэсэн анхааруулгатай, хүний эрүүл мэндэд ноцтой хор нөлөөтэй болох нь тогтоогджээ.

