Улаанбаатараас Сингапурын чиглэлд шууд нислэгийг өнөөдрөөс үйлдэж эхэллээ

2025 оны 11 сарын 04

Arslan.mn

МИАТ компани Улаанбаатараас Сингапур чиглэлд өнөөдрөөс эхлэн шууд нислэгийг  үйлдэж эхэллээ.

Тухайлбал, нислэгийг долоо хоног бүрийн мягмар, бямба гарагт "Boeing 767-300" загварын онгоцоор үйлдэхээр төлөвлөжээ. Нэг талдаа 250 гаруй зорчигч тээвэрлэх боломжтой юм. Уг чиглэлд зорчихоор төлөвлөж буй иргэд Сингапурт нэвтрэхээс өмнө гурав хоногийн дотор цахимаар SG Arrival Card /SGAC/-г бөглөх шаардлагатайг МИАТ компаниас анхааруулж байна.

Тус компани 2013, 2014 онд Улаанбаатар-Бээжин-Сингапур чиглэлд дамжин нислэг үйлдэж байсан бол энэ удаа 7 цаг үргэлжлэх шууд нислэгээр Сингапурын "Чанги" нисэх буудалд буух юм. "Чанги" олон улсын нисэх буудал нь Skytrax-аас жил бүр гаргадаг дэлхийн шилдэг нисэх буудлын эрэмбэд сүүлийн 14 жилд 13 удаа тэргүүн байрт бичигдээд байгаа ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666183
0 эможи

Зорчигч
2025-11-04 13:46
Хийдэг нь биш ярьдаг нь энэ хүн. Ярьж бгаагаа ч мэдэхгүй юмнууд төрөөр дүүрсэн. Яг хийдэг хүмүүс нь чимээгүй оршсоор.
keyboard_arrow_up