СХД-т автомашины бүхээгт хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

2025 оны 11 сарын 04

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 12:04 цагт хүлээн авсан. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Bongo-3” загварын бага оврын ачааны автомашин, иргэн Ж-гийн “Vellfire” загварын суудлын автомашинтай мөргөлдөж ачааны автомашинд зорчиж явсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харьяат иргэн Б /18 настай, эрэгтэй/-ын 2 хөл автомашины бүхээгт хавчуулагдан гэмтсэн байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666182
0 эможи

keyboard_arrow_up