Аялагч Б.Мөнхцэлмэг энхийг сахиулагчидтай уулзжээ

2025 оны 11 сарын 04

Arslan.mn

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс – Монгол Улсын аялал жуулчлалын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, олон нийтэд “аялагч блоггер” хэмээн танигдсан Баярхүү Мөнхцэлмэг НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн цэргийн багийн байрлалд зочиллоо.

Зочлох үеэрээ тэрбээр энхийг сахиулагч цэргүүдийн өдөр тутмын алба, үүрэг гүйцэтгэл, байр, ахуй нөхцөлтэй танилцаж, энхийн төлөө үйлсэд Монгол Улсын нэрийг өндөрт өргөж яваа дайчдад талархал илэрхийлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666179
0 эможи

keyboard_arrow_up