АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 917 хэрэг шалгагдаж байна

2025 оны 10 сарын 31

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 10 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 953 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 21 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 917 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 3 мөрдөгчийн мэдэгдэл бичиж, эрүүгийн 2 хэрэгт нийт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666157
0 эможи

keyboard_arrow_up