Д.Нацагсүрэн: Сувилахуйн салбар хуралдаанд нийт 26 илтгэл ирсэн нь сувилагч нар шинжлэх ухаанч, эрдэм шинжилгээний ажилд шамдах болсныг харуулж байна

2025 оны 10 сарын 30

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн  47 дахь удаагийн эрдмийн чуулган 11 дүгээр сарын 08-ны өдөр болно. Уг эрдмийн чуулганыг тохиолдуулан салбар хуралдааныг зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр Сувилахуйн салбар хуралдаан "Сувилахуйн тусламж, үйлчилгээний менежмент-нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх нь" сэдвийн хүрээнд болж байна. 

Тус салбар хуралдааны нээлтийн үйл ажиллагаанд УХТЭ-ийн дэд захирал Д.Цогт-Очир, Сувилахуйн албаны дарга Д.Нацагсүрэн, болон бусад сувилагч, мэргэжилнтүүд оролцож байна. 

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг нээж УХТЭ-ийн дэд захирал АУ-ны доктор, дэд профессор Д.Цогт-Очир хэлсэн үгэндээ “УХТЭ нь сүүлийн жилүүдэд бүхий л чиглэлдээ өргөжин тэлж үйл ажиллагаа эрчимжиж буй бөгөөд хүний нөөцийн хувьд ч мэдлэг чадвар өсөн нэмэгдэж байгааг харахад таатай байна. Үүний илэрхийлэл бол өнөөдрийн салбар эрдмийн чуулганд оролцож буй сувилагч нарын судалгаа, бүтээл, тохиолдлын чанар, цар хүрээ олон улсын түвшинд хүрч, өрсөлдөх хэмжээний болсон байгаа нь манай эмнэлгийн бахархал гэж хэлмээр санагдаж байна” гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

УХТЭ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Нацагсүрэн: 

УХТЭ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эрдмийн чуулганаа 47 дахь жилдээ зохион байгуулж, салбар хуралдаанууд эхлээд байна. Өнөөдөр сувилахуйн салбар хуралдаан болж байгаа бөгөөд "Сувилахуйн тусламж, үйлчилгээний менежмент-нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх нь" сэдвийн хүрээнд явагдаж байна. Энэ онд аман 15 илтгэл, ханын 6 илтгэл, ховор тохиолдлын 5 илтгэл ирүүлсэн байгаа нь сувилагч нар шинжлэх ухаанч, эрдэм шинжилгээний ажилд шамдах болсныг харуулж байна. УХТЭ-ийн хувьд сувилагч нараа бэлтгэх, суралцах боломжийг нь нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үүнээс гадна гадны оронд буюу БНСУ, БНХАУ-д сургалт хөтөлбөрт хамруулах ажлыг үе шаттайгаар хийж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666130
1 эможи

keyboard_arrow_up