ОСНААУГ: “Мэргэжлийн сонгон шалгаруулах тэмцээн 2025” боллоо
							 2025 оны 10 сарын 29						
						
					
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас жил бүр зохион байгуулдаг “Мэргэжлийн сонгон шалгаруулах тэмцээн 2025”-ийг 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн тэмцээнд нийт 22 салбар төвийн гагнуурчин, сантехникийн засварчин, цахилгааны инженер, дулаан хангамжийн инженер, ус хангамжийн инженерүүд нэг баг болон мэргэжлийн ур чадвар, хамтын ажиллагаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа.
Тэмцээний дүнгээр:
- 1-р байр – "Хэрэглэгчдэд үйлчлэх төв 17"
- 2-р байр – Баруун түгээх төв
- 3-р байр – "Хэрэглэгчдэд үйлчлэх төв 2"
- 4-р байр – "Хэрэглэгчдэд үйлчлэх төв 11"-ийн багууд тус тус эзэлж, шагнал хүртлээ.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хамт олонд цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье!




 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								666118
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр