“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд биеийн тамир, спортын улсын хорооны албан хаагчид мод тарив

2025 оны 10 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан, албан хаагчид өчигдөр Налайх дүүргийн Шинэ цэнгэлдэх хүрээлэн орчимд мод тарьж, өмнө нь тарьсан модоо услав.

Эх орон байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр спортын салбарынхан жил бүрийн тав, аравдугаар сард мод тарьж байгаа нь өдгөө төгөл болтлоо үр дүнгээ өгчээ.

Мод тарих энэ үйлсэд Биеийн тамир, спортын улсын хорооны албан хаагчид 120 ширхэг миндал мод тарьсан юм. “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд биеийн тамир, спортын салбарынхан манлайлан оролцож, бүх нийтийг мод тарих үйлсэд уриалан улс орноо ойжуулах үйлсэд ийнхүү нэгдлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666086
0 эможи

keyboard_arrow_up