ЦЕГ-ын даргаар хошууч генерал Ж.Болдыг томиллоо

2025 оны 10 сарын 28

Arslan.mn

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж өмнө нь ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал Ж.Болдыг дахин томилжээ.

Тэрбээр цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийг санаачлан боловсруулсан бөгөөд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагад системийн инженерчлэл хийх зэрэг хариуцлагатай үүргийг хүлээн энэ албанд томилогдов.

Ж.Болд мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, Хэнтий аймгийн цагдаагийн газар, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, ЦЕГ-ын дэд дарга, Цагдаагийн Ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд цагдаагийн байгууллагад 32 жил ажилласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666077
1 эможи

keyboard_arrow_up