Геронтологийн Үндэсний төвөөс “ЭРҮҮЛ ИДЭВХТЭЙ НАСЖИЛТ”  уриатай явган алхалтын өдөрлөг зохион байгууллаа

2025 оны 10 сарын 27

Arslan.mn

Геронтологийн үндэсний төвөөс Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/173 тушаалыг хэрэгжүүлэх, хүн амыг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшил болгоход уриалах зорилгоор Нийслэлийн ахмадын хороотой хамтран Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд явган алхалт, “Жавхаат хэмнэл” аэробик дасгалын тэмцээнийг нийслэлийн 7 дүүргийн ахмадуудын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.

Уг өдөрлөгт Геронтологийн үндэсний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Ундрах, Нийслэлийн Ахмадын хорооны дэд дарга О.Найдансод, Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийн ахмадын төлөөлөл, Геронтологийн үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилчид нийт 150 гаруй иргэд оролцлоо.

“Жавхаат хэмнэл” аэробик дасгалын тэмцээнд амжилттай оролцож шалгарсан Хан-Уул, Баянгол, Налайх дүүргийн багуудыг Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666068
0 эможи

keyboard_arrow_up