ХӨСҮТ: Сувилагч нарт зориулсан сургалт боллоо
2025 оны 9 сарын 24

2025 оны 9-р сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл, ЭМЯ-ны Сувилахуйн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг нар ХӨСҮТ-д хүрэлцэн ирж сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй чөлөөт ярилцлага, уулзалт хийсэн бөгөөд тусламж үйлчилгээний нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлогын баримт бичигт тусгах санал хүсэлтийг авч газар дээр нь тасаг нэгжээр орж танилцлаа.
Тус хэлэлцүүлэгт 72 сувилагч, тусгай мэргэжилтэн оролцож санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн бөгөөд үнэтэй цаг заваа гарган ирж санал хүсэлтийг сонсож байгаад баярласан талархсанаа илэрхийлж, ЭМЯ-ны төлөөлөлд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666065
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
