П.Наранбаяр: Багшийн үндсэн цалинг энэ онд 70 хувь нэмж 2.5 сая төгрөг болгох боломжтой. Хэлэлцээний ширээнд сууцгаая

2025 оны 10 сарын 27

Arslan.mn

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж, 2025 оны 10-р сарын 9-нөөс эхлэн 500 гаруй боловсролын байгууллагын 30 мянган багш, ажилтан хугацаагүй ажил хаялт зарлаад байна.

Ажил хаялт өнгөрсөн долоо хоногт сурагчдын бие даалтын долоо хоног буюу сургуулиас гадуурх хүүхэд хөгжүүлэлтийн долоо хоногтой таарсан. Харин ирэх даваа гарагт хичээл эхлэх хуваарьтай ч багш нар Засгийн газраас ирэх оны төсөвтөө уялдуулан санал болгосон цалингийн нэмэгдлийг чамлаж, ажил хаялтаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэнээр сурагчдын хичээл завсардах эрсдэл үүсээд байна. 

Боловсролын яамнаас өнөөдөр 22.00 цагийн орчимд Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагад хандан цалинг үе шаттай нэмэх талаар дараах тайлбар, мэдэгдлийг хүргүүлсэн байна. 

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ЕБС-ийн багш нарын үндсэн цалинг:

  • 2026 оны 1-р сарын 1-нээс 1 сая 484 мянган төгрөг
  • 2026 оны 7-р сарын 1-нээс 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьсан. 

Харин Боловсролын яамнаас багш нарын цалинг 3.5 сая хүргэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлээд, үндсэн цалинг: 

  • 2026 оны эхний хагаст 2 сая төгрөг 
  • 2026 оны сүүлийн хагаст 2.5 сая төгрөг 
  • 2028 онд 3.5 сая төгрөгт хүргэх тооцоолол хийж, Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. 

Иймд МҮЭ-ийн Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг түр зогсоож, хамтын хэлэлцээг эхлүүлж асуудлыг эрүүл ухаанаар шийдвэрлэхийг уриалжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666052
0 эможи

ЗОЧИН
2025-10-27 10:17
АРД ТҮМНИЙГ ИЙМ БОЛТОЛ БУХАИМДУУЛЖ, ЦӨХРҮҮЛСЭН ХҮМҮҮС НЬ ТӨР БАРЬЖ БАЙГАА ЛУЙВАРЧИД. БИД ОЛОН ЖИЛ ДУУГАЙ Л ТЭВЧЭЭД ХАРААД БАЙСАН. АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ ГЭЖ БОДООД ЛУЙВРАА, ХУЛГАЙГАА ХИЙГЭЭД ӨНӨӨДРИЙГ ХҮРСЭН.ӨӨРСДӨӨ ХУЛГАЙЛЖ БАЯЖСАН ШИГЭЭ ОДОО АРД ТҮМНЭЭ, ЖООХОН Ч ГЭСЭН БОД.АРД ТҮМЭН БИД ТА НАРААС ЗҮГЭЭР БЭЛЭН МӨНГӨ ӨГ ГЭСЭНГҮЙ. АМЬДАРЛЫН ӨРТӨГТЭЙГЭЭ УЯЛДУУЛААД ЦАЛИНГАА АВЪЯ Л ГЭЖ БНА. ОЙЛГОЖ БАЙНА УУ. БОЛОВСРОЛЫН САЙД ГУАЙ
ЗОЧИН
2025-10-27 10:12
БАГШ, ЭМЧ НАР ЦАЛИНГАА БОЛОМЖИЙН ХЭМЖЭЭНД НЭМҮҮЛЖ БАЙЖ, АЖИЛ ХАЯЛТАА ЗОГСООГООРОЙ.ЛУЙВАРЧДЫГ ХУВААЖ ИДЭХ МӨНГӨГҮЙ БОЛТОЛ НЬ НЭМҮҮЛ.
зочин
2025-10-27 10:08
Заавал 2028 он гэж сонгуулийн очков авах гээд зүтгэх юмаа
зочин
2025-10-27 10:03
олон нийтэд Нийтлэлийнхээ гарчигаар худал мэдээлэл тараасан болино уу
ЗОЧИН
2025-10-27 09:51
Юун 2028 он бэ.2028 онд нэмүүлэх гэж жагсаагүй шүү.28 оныг хүлээх хэрэгтэй бол үнийн хөөрөгдлөө ард түмнийхээ цалинтай уялдуул.Байрны м2 -аа бас уялдуулж төр ажлаа хий. АРД ТҮМНИЙГ УЛНЫ БОЛТОЛ ЯДУУРУУЛЖ, ӨНӨӨДРИЙН ИЙМ БУХИМДАЛД ХҮРГЭСЭН ХҮМҮҮС НЬ ТӨР БАРЬЖ БАЙГАА ХЭДЭН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД Ш ДЭЭ.ХУЛГАЙЧ НАРЫНХАА ХӨРӨНГИЙГ ХУРААГААД ТӨСВӨӨ БҮРДҮҮЛЭЭЧ. АРД ТҮМЭН БИД ЗҮГЭЭР СУУГААД ЯДУУРААГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨСӨӨР БАЙГААД ЯДУУРААД ЦӨХРӨӨД БГАА ШҮҮ.
keyboard_arrow_up