“Шатахуун зарна“ гэх мэт хуурамч зараар иргэдийг залилж байсан 33 настай эмэгтэйг саатууллаа

2025 оны 10 сарын 24

Arslan.mn

Залилах гэмт хэрэгт сэрдэгдэн цагдаагийн байгууллагаас 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчиллаа

Цахим орчинд 2020 оноос “Өвс тэжээл зарна”, “Орон сууц түрээслүүлнэ”, “Шатахуун зарна”, “Валют солиулна” гэх мэт хуурамч зар оруулж, "Telegram платформ" ашиглан иргэдийг залилж байсан 33 настай, эмэгтэй сэжигтэй этгээдийг өчигдөр /2025.10.23/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, саатуулаад байна. Уг этгээд нь оргодлоор 11, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр 40, шүүхээс даалгасан хүнээр 1, нийт 52 удаа эрэн сурвалжлагдан олдож байсан бөгөөд 2023 оноос хойш 12 удаа улсын хэмжээнд эрэн сурвалжилсан.

Сэжигтэй этгээдийг саатуулан оргон зайлах хугацаандаа ашиглаж байсан арилжааны банкны данснууд, ухаалаг төхөөрөмж, орогнож байсан байр, орон сууцанд нэгжлэг, үзлэг хийж, бусад үйлдэл холбогдлуудыг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666048
1 эможи

Зочин
2025-10-24 19:36
Иймэрхүү залилангийн пизда нар үхэж далд орвол таарна!!! Бусдыг залилж, хохироодог, ажил хийх дургүй иймэрхүү эмсүүдийг үхтэл нь гудамж талбай цэвэрлүүлж, шившгийг нь дэлгэ!!!
keyboard_arrow_up