Г.Дамдинням: 130 вагон АИ-92 шатахуун ОХУ-аас ачигдан манай улс руу тээвэрлэгдэж байна
2025 оны 10 сарын 24

Сүүлийн үед иргэд шатахуунтай болохын тулд хонон өнжин оочирлож, маргаашийнхаа шатахуунтай золгож байна.
Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ талаар өөрийн “Х” хуудастаа “130 вагон АИ-92 шатахуун ОХУ-аас ачигдан манай улс руу тээвэрлэгдэж байна. Үүнээс өнөөдөр 62 вагон нь хилээр нэвтэрч ирэх хуваарьтай бөгөөд энэ нь нийтдээ 4000 гаруй тонн шатахуун гэсэн үг. Улаанбаатар хотын ердийн өдрийн хэрэглээ ойролцоогоор 1000 тонн байдаг тул ирж буй нийлүүлэлт дөрөв дахин илүү хэмжээгээр хангалт үзүүлэх боломжтой” гэжээ.
Мөн тэрбээр,“Орой гэхэд нөхцөл байдал тогтворжиж, шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа хэвийн горимд шилжинэ гэж үзэж байна” хэмээн мэдээлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
666042
1 эможи
Зочин
2025-10-26 21:54
тэгш сондгойгоор явсан нь дээр байна аа өлөнгүүд хувийн ямбийгаараа такминд яваад түгжрэл үүсгээд байна
Зочин
2025-10-26 21:52
хаана байна тэр 130 вагон шатахуун чинь их хурлын хэдэн худаоч гишүүд яана даа олон боллоо гээд гал дордлоо эргээд 76 болгооч эээ
Зочин
2025-10-25 21:56
худлаа л ярихдаа сайн
Зочин
2025-10-25 21:55
энэ улс орон бүх юм нь гаднаас хамааралтай их удирдагч нараа их хурлын гишүүдээ та нарт бодох ухаан алга уу эоохон
Иргэн
2025-10-25 11:25
Манай иргэд муу эр дайнд хөөрө гэгч зангаа дарчихаж болдоггүй л юм байх даа.
Зочин
2025-10-24 14:14
ЗГ боломжийн ажиллаж байна хоёр хөрш ч нааштай байна, иргэд жаахан ухамсартай өлөн зангаа хоёрхон хоног дарчихаж болохгүй л юм байх даа, жаахан тэвчээртэй банк дүүргэж өлөнтөхгүй хоёр хоноход шийдчих асуудлаа өөрсдөө хүндрүүлээд нөөц бүрдүүлэхгүй хоослоод байна
Зочин
2025-10-24 10:40
Hewiin bolchwol sain l bna shvde vm vmand ochirloj zogsoh hetsvvhenl bna
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
