Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдсөн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа 

2025 оны 10 сарын 24

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэлтэс, төвд ажиллаж байгаад цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөнд гарсан ахмад ажилтан нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнөөдөр /2025.10.23-нд/ зохион байгууллаа.

Ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө өөрийн залуу нас, эрдэм мэдлэгээ харамгүй зориулж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилласан эрхэм та бүхэндээ талархал илэрхийлье.

Цаашид өөрийн ажил, амьдралын арвин их туршлагыг залуу алба хаагчдад өвлүүлэн сургаж, цагдаагийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэхэд та бүхнийг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг Монгол төрийн цагдаагийн сүлд хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666038
1 эможи

keyboard_arrow_up