Байрныхаа гадаа явж байсан хүүхдийн цээжийг хутгаар зүсэж, зугтаасан этгээдийг баривчилжээ
2025 оны 10 сарын 24

Байрныхаа гадаа явж байсан 8 настай хүүхдийн цээжин тус газарт нь хутгаар зүсэж, зугтаасан хэргийг талаарбид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Тус этгээдийг илрүүлэн шалгаж байгаа" хэмээлээ.
Хэргийг тодруулбал, нэр бүхий хотхоны гадна бага насны хүүхдийг хутгалсан байна гэх дуудлага мэдээлэл 10-р сарын 9-нд бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгахад бага насны хүүхдийн баруун хөхний доод хэсэгт нэг удаа зүсэж зугтаасныг илрүүлэн баривчилжээ. Эд мөрийн баримтаар 32 см-ийн урттай хутгыг хураан авч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666037
0 эможи
Зочин
2025-10-27 23:29
Цагдаа нарт баяр хүргэе!
Zochin
2025-10-27 23:27
Яасан хэрцгий муу новш вэ!!! Тийм жаахан амьтныг. Иймэрхүү лалруудын эцэг эх гэж ямар юмнууд байдаг байнаа!!! Ийм балиар юмнууд эртхэн үхэж далдарч байвал таарна!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
