О.Баярмаа: УНТЭ-ийн хамт олон элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын донорын мэс заслыг дурангийн аргаар хийж эхэлсэн
УНТЭ байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хуралд АНУ, Австрали, БНСУ, ХБНГУ, Тайван улсын судлаач, шинжээч доктор профессор зэрэг манай эмнэлэг, эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байсан эрдэмтэд уригдан оролцож, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээ, яаралтай тусламж, тархины үхэлтэй донорын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг өнөөдөр бидэнд тулгамдсан маш олон илтгэлийг тавихаас гадна мэргэжлийн эмчилгээ оношилгооны шинэ тутам технологийн талаар дэлгэрэнгүй илтгэл судалгааг танилцуулж, шилдэгүүдээ шалгарууллаа.
Энэ үеэр УНТЭ-ийн Дэд захирал О.Баярмаа түүхт 100 жилийн ойн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт, нэвтрүүлсэн дэвшилтэт технологийн талаар ярилаа.









