Төлбөрөө төлөөгүй зорчигч автобусны жолоочтой хэрэлдэж, цүнхээрээ цохьжээ

2025 оны 10 сарын 22

Arslan.mn

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 10 дугаар сарын 12-14-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг дараах байдлаар шийдвэрлэв.

  • Талархал: Иргэн Дарьсүрэн: Ч:71А (Дүнжингарав худалдааны төв-МУБИС) чиглэлд явж байгаа “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-011 гарааш дугаартай автобусны жолооч Ж.Батмөнхөд маш их баярлалаа. Түргэн шуурхай холбогдож, орхиж буусан цүнхээ авсан.
  • Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Б.Энхжаргал: Ч:61 (ТЭЦ-3-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа “Сутайн буянт” ХХК-ийн 5-230 гарааш дугаартай  автобусны жолооч нь шаардлага сайн тавьж, иргэдэд зөв боловсон үйлчилж байна. Маш их баярлалаа.

Гомдол: Налайх дүүргийн иргэн Б.Жаргалсайхан: Ч:72 (Хөгжим бүжгийн коллеж-Богдхан амралт) чиглэлийн 5-225 гарааш дугаартай автобусны жолооч номын сангийн буудлаас маршрутын гэрлээ унтраагаад хүнээ авахгүй хоосон явсан.

  • Шийдвэрлэлт: “Сутайн буянт” ХХК-ийн жолооч Б.Батжаргалд торгуулийн арга хэмжээ тооцсон.

Гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Бум-эрдэнэ: Ч:18Б (МҮИС-ТЭЦ-3) чиглэлийн 13-268 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь тамхи татсан. Тухайн иргэн тамхины харшилтай тул харшил нь хөдлөөд яаран буусан байна.

  • Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн жолооч С.Санжаажавт торгуулийн арга хэмжээ тооцсон.

Гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Бямбаноров: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-080 гарааш дугаартай автобусны жолооч Ч:37 (Улаанхуарангийн эцэс-4-р хороолол) чиглэлд ажиллахдаа Улаанхуарангийн эцсийн зогсоолоос суусан чинь хэл амаар доромжилж зодох шахлаа. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

  • Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад зорчигч төлбөрөө төлөөгүй жолоочтой хэрэлдэж, цүнхээрээ цохисон байна.

Гомдол: Баянгол дүүргийн иргэн М.Анхтуяа: Ч:42 (Зайсан-Та Чи) чиглэлийн 2-078 гарааш дугаартай автобусны жолооч Оргил рашаан сувилал буудлаас хүнээ аваагүй. Гомдолтой байна.

  • Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨӨТҮГ-ын жолооч Х.Энхбаярт торгуулийн арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Ч:7 (Нисэх-Хүнсний 1-р дэлгүүр) чиглэлийн 14-004 гарааш дугаартай автобус нь буудал зарлагч лед дэлгэцээ ажиллуулахгүй яваад байна. Арга хэмжээ авч өгнө үү.

  • Шийдвэрлэлт: “Автотерминал трейд” ХХК-ийн Тээвэр зохицуулагч Нарангэрэлд байгууллагын дотоод журмаар жолооч нартаа арга хэмжээ тооцон эргэж мэдэгдэх үүрэг өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666020
1 эможи

Зочин
2025-10-23 10:21
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд $780,000 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би $780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
Зочин
2025-10-23 10:21
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд $780,000 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би $780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
bnm
2025-10-22 20:14
Albaker зээлийн санал болгож банкны зээл 5000-aas 50,000 евро, бид bolon төслүүдийг санхүүжүүлэх n -ийг 50,000-aas 300,000 евро жил бүр хүн esvél trъrtъk, хэн зээл хэрэгтэй. Зарим техникийн хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол бидэнд хэр их мөнгө хэрэгтэйг хэлж өгөөрэй. Хурдан зээлийн болон эцэс төгсгөлгүй төлбөрийн дарамт. Cahim haâg: albakerloanfirm@gmail.com WhatsApp 13075431042
keyboard_arrow_up