Найзыгаа алахыг завдсан гэх Г.ЧИНЗОРИГИЙГ өнөөдөр шүүнэ

2025 оны 10 сарын 22

Arslan.mn

Чингэлтэй  дүүргийн нэр бүхий авто засварын газарт холимог тулааны тамирчин Г.Чинзориг нь энэ оны зургадугаар сарын 26-ны өдөр иргэн М.Тэнгисийг зодож онц харгис хэрцгийгээр алахаар завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.7 “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2025 оны долдугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. 

Тэгвэл Г.Чинзориг, М.Тэнгис нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдөр тус шүүх хурал болно. 

Тодруулбал, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ингэхдээ Г.Чинзоригт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666017
0 эможи

Зочин
2025-10-23 10:21
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд $780,000 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би $780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
keyboard_arrow_up