Багш нарын цалинг ирэх оны 1 дүгээр сараас 20 хувь, долдугаар сараас 10 ХУВИАР НЭМНЭ хэмээлээ
Багш нарын үндсэн цалиндаа 3.5 сая болгон нэмэгдүүлэх шаардлага бүхий хугацаагүй ажил хаялт үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр /2025.10.21/ Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, ГБХНХ-ын сайд Т.Аубакир нар МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэлтэй уулзаж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан гэдгийг талууд мэднэ. Энэ удаа гурав дахь удаагаа гурван талын хэлэлцээр хийж байна. Одоогийн нөхцөл байдалд Засгийн газраас өөрсдийн боломжит нөөц боломждоо тулгуурлан дараах шийдвэрийг гаргалаа. Багш, ажилчдын цалинг 2020, 2021 онд нэмэгдүүлж чадаагүй нь үнэн. Гэхдээ 2023, 2024 онд тус бүр дорвитой нэмж, чадсан. Тухайлбал, ЕБС-ийн багш нар шинэ төгсөгч байсан ч 2020, 2021 онд 750 мянган төгрөг авдаг байсан. Харин өдгөө 1.480 мянган төгрөг авдаг болсон. Манай боловсролын салбар бол цалингийн нэмэгдлээрээ хамгийн сайн нэмэгдсэн салбар. Өнөөдрийн нөхцөл байдалдаа тулгуурлан Засгийн газрын зүгээс дараах шийдвэрийг гаргалаа. 2026.01.01-нээс 20 хувь, 2026.07.1-нээс 10 хувь буюу нийт 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Цаашид 2027, 2028 онуудад үе шаттай нэмэгдүүлнэ. Ирэх онд үндсэн цалинг нэмэгдүүлэхдээ урсгалаас урсгал руу шилжүүлэх байдлаар шийдвэрлэнэ. Манай нийт төрийн албан хаагч нарын цалин нь 1.8 их наяд төгрөг. Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болж нэмэгдвэл 3.8 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байна” гэлээ.









