“Томчуудын мэдлэг -Багачуудын бамбай“ арга хэмжээний хүрээнд төрийн болон ТББ-ууд цаг үеийн хамтарсан уулзалт хийлээ

2025 оны 10 сарын 21

Arslan.mn

Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль бусад хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан уулзалт боллоо. 

Хамтарсан уулзалтыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчидлан сэргийлэх зөвлөл хамтран зохион байгууллаа.

Уулзалтад НЦУГ-ын дэд дарга О.Нямдаваа, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Оргил-Очир, НПГ-ын хяналтын прокурор Э.Батзолбоо, МБА-ны хүүхдийн хэлтсийн дарга Б.Мөнхбат, УСА-ны хүүхдийн хэлтсийн дарга Д.Будзаан нар хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хэрэг, зөрчлийн талаар цаг үеийн мэдээлэл, танилцуулгыг хийлээ. 

Хүүхдийн төлөө ажилладаг хамтарсан багуудын уялдаа холбоог сайжруулах, хүүхдийн 108 тусгай дугаарт ирдэг дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 дугаартай холбож, хэрэг зөрчил үүсгэдэг болгох зэрэг олон талт асуудлаар санал солилцлоо. 

Улсын хэмжээнд жилдээ 102 тусгай дугаарт хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 50 гаруй мянга, 108 тусгай дугаарт 70 орчим мянган дуудлага, мэдээлэл ирдэг байна. Үүнээс 108 тусгай дугаарт ирсэн дуудлага, мэдээлэлд дүүрэг бүрт байрлах хамтарсан баг дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээ авч ажилладаг. Тэгвэл жил бүрийн 9,10 дугаар саруудад бага насны хүүхдүүд, сурагчид гар утсаа хулгайд алдах хэрэг эрс нэмэгддэг байна. Бага ангийн сурагчдын хувьд утас нь халаасанд нь багтахгүй энд тэнд алдах тохиолдол нэлээдгүй бүртгэгддэг аж. Энэ тал дээр ЦЕГ-ын УСА-аас сэрэмжлүүлэг мэдээлэл, сургууль очимд урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг түгээж ажилладаг гэв.

Түүнчлэн 2025 оноос эхлэн сургуулийн орчны стандартыг мөрдөж эхэлсэн байна. Үүнд сургууль орчмын хурд сааруулагч, гарц, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан хашаа, камержуулалт, гэрэл дохио гэх мэт тусгайлан зааж өгсөн стандартуудыг улсын хэмжээнд мөрдөж эхэлжээ. 

Дашрамд сонирхуулахад, цагдаагийн байгууллагаас бүртгэсэн хэргээ шалгаж, илрүүлдэг бол дүүрэг, хорооны хамтарсан багууд асуудлыг илрүүлэх, таслан зогсооход чиглэж ажилладаг байна. Ихэвчлэн дүүргүүдийн хувьд архинаас хамааралтай гэр бүлийн хүчирхийллээс хохирсон эмэгтэйчүүд, хүүхдүүд ихээр бүртгүүлдэг талаар яриж байв. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666009
0 эможи

keyboard_arrow_up