Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийг концессийн гэрээгээр шинээр барина

2014 оны 3 сарын 11

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дүгээр захирамжаар “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах 6 салбар комиссыг байгуулсан.

 

Уралдаант шалгаруулалтын комисс нь 2013 онд нийт 13 удаагийн хуралдаанаар “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын төслүүдээс 68 асуудлыг хэлэлцүүлж, 16 төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын ажил зохион байгуулсан байна. Тус комиссоос “Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилга барих” төслийн концесс эзэмшигчээр “Кодем” ХХК, “Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага оврийн цэвэрлэх байгууламж барих” төслийн Концесс эзэмшигчээр “Набсан” ХХК-ийг тус тус сонгон шалгаруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Концесс олгох гэрээ байгуулах эрхийг шийдвэрлэсэн юм. Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилга барих төсөл нь Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн хуучин барилгын суурин дээр доороо -2 давхар гражтай, 12 давхар барилга барих юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666
0 эможи
keyboard_arrow_up