Ирэх өдрүүдэд нийт нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна

2025 оны 10 сарын 21

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ

Ирэх өдрүүдэд нийт нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна .

2025 оны 10-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

     Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -8…-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665994
0 эможи

keyboard_arrow_up