Машинаар хөөж, дайрахыг завдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2025 оны 10 сарын 20

Arslan.mn

Энэ оны 9-р сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр хүний амь нас хохироохыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутагт дэвсгэрт 9-р сарын 6-ны шөнө согтуу этгээд таксины жолооч болон эмэгтэй хүнийг зодож тээврийн хэрэгслээр араас нь мөргөсөн хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ.

Мөрдөн шалгалтын явцад хохирогчийг Тоёото приус 20 маркийн машинаар такси үйлчилгээнд явж байх үед нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Б гэгч нь тээврийн хэрэгслээр нь араас нь хөөж, хүний амь насыг хохироохыг завдсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дэхь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665988
0 эможи

keyboard_arrow_up