Улаанбаатарт -5 градус хүйтэн, ойрын өдрүүдэд дулаарна

2025 оны 10 сарын 20

Arslan.mn

2025 оны 10-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Алтайн уулархаг нутгаар үүлшиж, ялимгүй цас орно. Бусад нутгаар цэлмэг, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -14 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 886 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. 

Эх сурвалж: ЦУОШГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665971
0 эможи

keyboard_arrow_up