Тариалан суманд сураггүй алга болоод олдсон хүүг “Харангадаж нас барсан“ гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

2025 оны 10 сарын 16

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Тариалан сумд алга болсон хоёр настай хүү ес хоногийн дараа нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг өнгөрсөн есдүгээр сард гарсан. Хүүгийн цогцос анх алга болсон байршлаас 3-4 км зайтай газраас олдсон. Урьдчилсан байдлаар хүүгийн цогцос бүрэн бүтэн байсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан юм.

Тэгвэл шүүх эмнэлгийн дүгнэлтээр, хүүг "Гаднын нөлөөгүй, харангадаж нас барсан" гэх дүгнэлт гарсан байна.

Хэрэг явдлыг эргэн сануулбал, 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн. Иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь мод бэлтгэлийн газарт гэр бүлийнхээ хамт байсан бөгөөд эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665929
0 эможи

keyboard_arrow_up