Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт Б.ЭРДЭНЭСҮХИЙГ ЯЛЛАГДАГЧААР татжээ

2025 оны 10 сарын 15

Arslan.mn

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийн талаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас тодрууллаа.

Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас “иргэн О.Н-ыг нөхөр Б.Э байнга зодож , гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэсэн гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, энэ сарын 13-ны өдөр Б.Э-г “Гэр бүлийнхээ хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, тарчлаасан” хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гарган ирүүлснийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзэн түүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн гэв. Дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас давхар хяналт тавьж ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665924
1 эможи

У.Хүрэлсүх
2025-10-15 16:05
Энэ хүнийг хууль бус үйлдлийг ямар хүн хаацаалж байсан тэр хүмүүсийн олж илрүүл!
keyboard_arrow_up