Сураггүй алга болсон 46 настай эмэгтэйн ЦОГЦОС олдсон бөгөөд түүнтэй хамт явсан эрэгтэй АМИА ХОРЛОСОН байдалтай ОЛДЖЭЭ

2025 оны 10 сарын 15

Arslan.mn

Самранд яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйн эрлийн ажиллагааг зогсоогоод байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тухайн нутгийн гэрчийн мэдээлснээр "Самранд яваад алга болсон 46 настай эмэгтэй нь нэг эрэгтэй хүнтэй хамт явсан бөгөөд тухайн эрэгтэйн машины ард сууж яваа харагдсан" хэмээжээ.

Тэгвэл сураггүй алга болсон 46 настай эмэгтэйн цогцос олдсон бөгөөд түүнтэй хамт явсан гэх эрэгтэй нь амиа хорлосон байдалтай олджээ.

Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Хэргийг тодруулбал 46 настай эмэгтэй нь 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн эрлийн ажиллагааг эхлүүлсэн бөгөөд иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг есдүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665922
1 эможи

зочин
2025-10-18 00:03
хээр очиж архидаад хордоцгоосон байлгүй дээ. 9 сард хүн арайч осгож үхэхгүй байх.Одоо ч хөдөө бригад жалга довныхон эр эм, хүүхэд хөгшидгүй л өдөр шөнөгүй архиддаг болсон гэсэн шүү
Монгол
2025-10-17 13:01
Ямар ч утга найруулгатай байхгүй, нэг өгүүлбэрт 2 удаа бөгөөд гэдэг үг оруулсан бх юм. Нийтлэхээсээ өмнө уншаад шалгаж байгаач сэтгүүлч гуай.
Зочин
2025-10-16 23:15
Айииин
Zochin
2025-10-16 13:15
Zalruulga: 10sard alga bolj suraggvi bgaa emegteitei ter nas barsan eregteig xamt bsan bolow uu? Gsen Taamag bgaa ter ni ch bas todorxoi bish shvv. Odoo boltol ar ger xamaatnuud ni erj bgaa onoo ogloo law oldoogvi l bsan
Zochin
2025-10-16 13:09
2 oor xergiig xolij xutgaad laaj bnaa 9sard alga bolson emegtei oldoogvi. Axiad 10-6nd 1 emegtei suraggvi bolson ter xvntei tsug bsn xvn nas barsan baidaltai oldson shv
Зочин
2025-10-16 10:53
Жаргал сайхан үнэн юм уу?
Зочин
2025-10-16 04:18
Amia horlosoniig n haraadll meddeg boltsiimuu. Esuul shuuh shinjilgeenii dugnelt ntriine tanai sited tusgailan ugdug boltsiimuu
Зочин
2025-10-16 00:13
Гэнэт юун эрэгтэй хүн гараад ирэв 2 уулаа алга болсон юм уу Ойлгохоо байлаа
зочин
2025-10-15 19:46
худлаа битгий сэвээд байгаач. энэ эмэгтэй олдоогүй одоо ч ар гэр нь хайсаар бна
keyboard_arrow_up