Улаанбаатар хотоос Увс аймаг чиглэлд зорчиж байсан жирэмсэн эмэгтэй автобусанд төржээ

2025 оны 10 сарын 15

Arslan.mn

Энэ сарын 15-ны үүрийн 03:20 цагт Улаанбаатар хотоос Увс аймаг чиглэд явж байсан 07-08 УВС дугаартай зорчигч тээврийн автобусанд зорчиж явсан иргэн гэнэт өвдөлт өгч нярайлжээ.

Автобусанд явсан эмэгтэйчүүд эх барьж, Завхан аймгийн Сонгино сумын эмч, сувилагч нар хүйг салгаж, эх нярайг хүлээн авчээ.

Төрсөн эх хүү хоёрт автобусны жолооч болон хамт зорчиж явсан зорчигчид хандив цуглуулан өгсөн бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байна гэж Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665912
1 эможи

keyboard_arrow_up