Эхнэрээ 22 жилийн турш хүчирхийлсэн Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

2025 оны 10 сарын 15

Arslan.mn

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр мөрдөн шалгаж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Эргэн сануулахад, түүний хүчирхийллийн хэргийн талаар хадам аав нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гомдол өгч байсан билээ. Улмаар түүнд холбогдох хэргийг ХУД-ийн цагдаагийн газрын 1-р хэлтэст шалгах ажиллагаа явуулж энэ сарын 09-ний өдөр яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн нөхцөл байдалтай буйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Түүний эхнэр О.Нарангарав сүүлийн 22 жилийн турш ямар ч шалтгаангүйгээр нөхөртөө зодуулж байсан тухайгаа дурдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665908
1 эможи

Өгөр царайт
2025-10-15 10:16
Новш. Ийм юмнууд сайн хүмүүсийн өмнөөс эртхэн хорвоогоос тонилоход яадын
keyboard_arrow_up