Гаалийн байгууллага ISO 9001, ISO 27001 стандартын нэвтрүүлэлтийн эхний үе шатыг амжилттай хэрэгжүүллээ

2025 оны 10 сарын 14

Arslan.mn

Гаалийн ерөнхий газар (ГЕГ) нь олон улсын ISO 9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо” болон ISO 27001:2022 “Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо” стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээний хаалтын хурлыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү зөвлөх үйлчилгээг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд стандарт нэвтрүүлэлтийн эхний үе шат амжилттай дууслаа.

Гаалийн байгууллага нь цаашид чанарын нэгдсэн менежментийн тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлж, байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665889
0 эможи

keyboard_arrow_up