СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна
Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Энэ сарын 14-ний өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдах нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.
2025 оны 10-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0...+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ0...-2 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатар: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.









