“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ
Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд хүргэлээ.
Энэ оны аравдугаар сарын 09-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, иргэн А дээрх зарын дагуу 5 удаагийн үйлдлээр нийт 13.240.000 төгрөгийг бусад руу шилжүүлэн залилуулсан байна.
Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилготой этгээдүүд залилах гэмт хэргийн талаарх зар, мэдээ мэдээллийг цахим орчинд ихээр байршуулж байгаа тул иргэд та бүхэн анхаарал, сэрэмжтэй байж, мэдээллийн сайтар нягтлаарай.
Хэрэв телеграмм аппликэйшнээр дамжуулан хэн нэгэн таныг сэжигтэй групп чатад оруулсан байвал өөрийн утасны дугаарыг харагдахгүй болгох тохиргоо хийж, үл таних этгээдэд мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ









