Ирэх даваа гаргаас цас орж, ХҮЙТЭРНЭ

2025 оны 10 сарын 10

Arslan.mn

Аравдугаар сарын 10-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур орчны шинжилгээний газраас танилцууллаа. 

Аравдугаар сарын 13-15-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: Аравдугаар сарын 10-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно.

Салхи: Ихэнх нутгаар говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаахан Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Аравдугаар сарын 13-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө 19-24 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 5-10 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

-Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв-

Хур тунадас: Аравдугаар сарын 14, 15-нд хур тунадас орно.Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 14, 15-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр өдөртөө дулаахан, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-8 хэм хүйтэн, бусад хэсгээр 0-5 хэм, өдөртөө 6-11 хэм дулаан байна. Аравдугаар сарын 14-нөөс хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-13 хэм, бусад хэсгээр 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665856
0 эможи

keyboard_arrow_up