“Шархад-Хангамж-Ботаник” чиглэлд нийтийн тээвэр явдаг боллоо

Нийтийн тээврийн бодлогын газраас Д:11, Д:12, Д:13 чиглэлийг шинээр нээж, Д:1 чиглэлд өөрчлөлт оруулав.
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Д :1 “Шархадны эцэс-Ботаник” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Д :1 “Шархад-Хангамж-Ботаник” чиглэл болгон өөрчлөлт оруулав.
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор Д:11 “Офицеруудын ордон Эрдэнэтолгой-Цахлай-422 дугаар худаг” чиглэл, Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор Д:12 "Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо-Улиастайн шинэ эцэс” чиглэл, Д:13 "Улиастайн шинэ эцэс-Шар хадны эцэс” чиглэлийг шинээр нээж байна.
Эдгээр чиглэлийн өөрчлөлтийг 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн мөрдөх юм. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.












