Самарт яваад алга болсон 46 настай эмэгтэйг олоогүй тул эрлийг зогсоожээ
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байжээ.
Өнгөрсөн сарын21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо нэг км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн.
Хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газар, ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г 09.22-ны өдрөөс 10.09-ний өдрийг хүртэл хугацаанд эрэн хайх ажиллагааг алга болсон гэх газраас 20 км-ийн тойрогт зохион байгуулжээ. Гэвч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон гэж ОБЕГ мэдээлэв.









