5 хоног сугалааны лайванд оролцож, 27 сая төгрөгөө залилуулсан ХЭРЭГ гарчээ
2025 оны 10 сарын 10
Сүүлийн 5 хоногийн хугацаанд Фэйсбүүк дээр зохион байгуулагдсан “сугалааны лайв”-д оролцож урьдчилгаа төлбөр шилжүүлж залилуулсан 8 тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд нийт 27,320,960 төгрөгийн хохирол учирсан байна.
Судалгаагаар уг төрлийн залилах гэмт хэрэгт өртсөн хүмүүсийн ихэнх нь “итгэл төрүүлсэн, яаралтай шийдвэр гаргахыг шаардах” нөхцөлд санамсаргүй үйлдэл хийсэн байдаг.
Иймд “азтан болсон” гэх аливаа мэдээлэлд сонор сэрэмжтэй хандаж, урьдчилан мөнгө шилжүүлэхгүй байхыг онцгойлон анхаарна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?







1


665850
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс