Өчигдөр 5 хүний амь хохирсон НОЦТОЙ ОСОЛ гарчээ

2025 оны 10 сарын 10

Arslan.mn

Өчигдөр 5 хүний амь хохирсон НОЦТОЙ ОСОЛ гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 10-р сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад “Жолооч нь Toyoto Prius маркийн автомашин жолоодож яваад зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан "Volvo" маркийн автомашины араас мөргөж, ослын улмаас жолооч, зорчигч нарын 5 хүний амь хохирсон” нөхцөл байдал тогтоогджээ.

Тус хэрэгт Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та

  • Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
  • Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
  • Зорчих хэсгийг чөлөөлөх;

Ослын дохионы гэрлээ асаах, ослын зогсолтын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
665847
1 эможи

keyboard_arrow_up