Хүүхдийн аюулгүй байдлын төлөө МЭДЛЭГТЭЙ ЭЭЖ, СЭРЭМЖТЭЙ ААВ байцгаая!

2025 оны 10 сарын 10

Arslan.mn

Олон хүүхэд гэмт хэрэгт өртөж, дарамтад орж, эрсдэлтэй байдалд хүрч байгаагийн шалтгаан нь бидний үл ойшоосон хандлага байдаг. “Ярь л даа” гэж хэлдэг мөртлөө сонсдоггүй. Хүүхдүүд асуудалтай тулгарсан үедээ эхлээд гэр бүлдээ итгэж ханддаг ч олон тохиолдолд “завгүй байна”, “тэгээд юу гэж?”, “би ч бас ядраад байна” гэх мэт хариултад гомдож, аажмаар өөрийгөө тусгаарлаж, дотогшоо ордог. 

2024 онд бүртгэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэргийн ихэнх нь гэр бүлийн орчинд болсон бөгөөд хохирогч хүүхдүүдийн ихэнх нь “урьд нь хэлж байсан, анхаараагүй” гэж мэдүүлсэн нь хэний хариуцлага вэ гэдгийг тодхон харуулж байна.

Хүүхэд бол асуух биш, анзаарах ёстой “чимээгүй дохио”. Хүүхэд гэнэт дуугүй болох, хичээлдээ сонирхолгүй болох, гар утсаа нууж хэрэглэх, нойргүйдэх, эсвэл хэт их унтах, гэрээс гарахаас татгалзах бол шинж тэмдэг гэж үзэх хэрэгтэй. Тэр яг одоо танд хэлэхийг хүсэж байгаа ч үнэхээр сонсох хэн нэгнийг хайж байгаа.

Тэгвэл томчууд бид юу хийх вэ? Хүүхэдтэйгээ өдөрт 10–15 минут чимээгүй орчинд ярилцаж шүүмжлэлгүйгээр сонсож, хэрвээ асуудал байвал шийдэх гэж бус, ойлгох гэж хандах, сэтгэл зүйн дэмжлэг шаардлагатай бол мэргэжлийн хүнтэй холбоо барьж сэтгэлзүйн зөвлөгөөг ч авах хэрэгтэй. 

Хүүхэдтэйгээ ярилцдаггүй томчууд  хожим харамсаж, уучлалт гуйх боломжгүй байж ч мэднэ. Хүүхдээ хамгаалах хамгийн хүчтэй “бамбай” бол таны харилцаа.  

Дашрамд дурдахад, НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбарын зөвлөл, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Урьдчилан сэргийлэх алба хамтран эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан хүүхэд хамгаалал, гэмт хэрэг зөрчлөөс урьчлан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох “Томчуудын мэдлэг-Багачуудын бамбай” аяныг зохион байгуулж байна. 

"ТОМЧУУДЫН МЭДЛЭГ-БАГАЧУУДЫН БАМБАЙ"

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665842
1 эможи

keyboard_arrow_up