“Physical Asia“ шоунд оролцох Монголын багийг албан ёсоор танилцууллаа

2025 оны 10 сарын 10

Arslan.mn

"Netflix"-ийн "Physical Asia" реалити шоунд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор танилцууллаа.

Уг тэмцээний нээлт аравдугаар сарын 28-нд болох бөгөөд энэ зургийг өнөө өглөө нийтэлжээ.

Дэлхийд алдартай "Netflix" компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох "Physical 100" шоуны дараагийн анги "Physical Asia" нэвтрүүлэгт Монголын баг оролцож байна.

Тодруулбал, Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Монгол, Япон, Индонез болон Турк Улсаас баг оролцож байгааг "Netflix" албан ёсны цахим хуудсаараа зарлаж байв.

Шоунд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд:

  • Монгол Улсын арслан Б.Орхонбаяр,
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил,
  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн,
  • Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн,
  • Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн,
  • Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар багтсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665838
1 эможи

keyboard_arrow_up