Хоёр жил тутам зохион байгуулагддаг Нийт шүүгчийн III чуулган эхэллээ

2025 оны 10 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдааныг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит III чуулган 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр буюу өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын дээд шүүхийн шүүгч, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Б.Батцэрэн нээсний дараа оролцогчид чуулганы хуралдаан даргалагчаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт, дэд даргалагчаар Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг нарыг сонгов. Чуулганд 75 шүүхээс 516 шүүгч цахим болон танхимаар оролцож байна.

Arslan.mn

Энэ удаагийн Нийт шүүгчийн III чуулганы эхний өдөр дараах дөрвөн үндсэн агуулгын хүрээнд шүүгчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийнэ. 

  • Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулах талаар
  • Шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал
  • Шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох
  • Шүүгчийн эрх ашгийг хамгаалах, сахилга хариуцлагыг сайжруулах зэрэг дөрвөн үндсэн агуулгын хүрээнд зохион байгуулна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665822
0 эможи

keyboard_arrow_up