Ш.АЛТАНТУЯА: 2025 оны эхний 8 сарын байдлаар “Хүрээ” амаржих газарт 11-17 насны 72 охин амаржсан

2025 оны 10 сарын 08

Arslan.mn

НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбарын зөвлөл, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Урьдчилан сэргийлэх алба хамтран эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан хүүхэд хамгаалал, гэмт хэрэг зөрчлөөс урьчлан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох “Томчуудын мэдлэг-Багачуудын бамбай” арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээг дэмжин Нийслэлийн Хүрээ амаржих газрын хамт олон дэмжин ажиллаж байна.

Тус амаржих газрын захирал АУ доктор, клиникийн профессор Ш.Алтантуяа "Нийслэлийн Хүрээ амаржих газар" нь Улаанбаатар хотын хэмжээнд харьяалал харгалзахгүй эх болон нярай, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг. Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор иргэдэд үзүүлэх чанартай тусламж үйлчилгээ сайжирч, орны хүртээмж нэмэгдсэн.

Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны бодлогын бичиг баримт "Алсын хараа-2050"-д Эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилт тавин ажиллаж байгаа. 2024 оны статистик дүн мэдээнээс харахад бид өнгөрсөн онд эхийн эндэгдлийг маш сайн бууруулж чадсан. Харамсалтай нь энэ оны эхний хоёр улирлын статистикийг харахад эхийн эндэгдэл өссөн үзүүлэлттэй байна. 

Үүнээс гадна нэг сэтгэл эмзэглүүлж буй мэдээ бол өсвөр насны хүүхдийн жирэмслэлт болон төрөлт нэмэгдсэн байна. Хүрээ амаржих газарт л гэхэд энэ оны эхний найман сарын байдлаар 11-17 насны 72 охин амаржсан байна.  

Энэ нь бид цаашид хийх маш их ажил байгааг харуулж байгаа хэрэг юм. Өсвөр насны жирэмслэлт нэмэгдэнэ гэдэг нь эх хүүхдийн эндэгдэл нэмэгдэх эрсдэл буйг харуулж байна. Тиймээс ЭМЯ, БШУЯ, ХЗЯ хамтран бодлогын түвшинд ажиллах шаардлагатайг харуулж байна. 

Үүнээс гадна эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа, хяналтаа улам сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэддээ болох болохгүйг ойлгуулах ёстойг харуулж байна. Хүүхдүүд ямагт нэгдүгээрт байх ёстой" хэмээлээ.  

"ТОМЧУУДЫН МЭДЛЭГ-БАГАЧУУДЫН БАМБАЙ"

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665812
1 эможи

Зочин
2025-10-08 21:13
энэ нэг авгай чинь бага насны хүүхэд хүүхжд төрүүлсэн гээд баярлаад зарлаад бхийн сонин юмаа
Хэзээ сексдэхээ мэдээч
2025-10-08 16:37
Ичдэггүй банзал гичийнүүд вэ
keyboard_arrow_up