Богдхан ууланд “буга хүн руу дайрч“ мөргүүлэн гэмтсэн тохиолдол гарчээ

2025 оны 10 сарын 07

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд "буга хүнрүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл олон ирж байгаа талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

Жил бүрийн 9 болон 10 дугаар саруудад Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийлгэний үе эхэлдэг байна. Энэ үед эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтадруу дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргах нь элбэг байдаг аж.

Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд та бүхэн зөвхөн батлагдсан аялалын зам, маршрутаар явах мөн ууланд ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг анхааруулж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665781
0 эможи

keyboard_arrow_up