Удирдах албан тушаалын 23 сул орон тоонд НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа
Цагдаагийн байгууллага 2023 оноос эхлэн удирдах албан тушаалын сул орон тоог нээлттэй зарлаж, бүх алба хаагчдынхаа дунд бүртгэл болоод шалгалтыг цахимаар ил тод харуулдаг болсон билээ.
Тэгвэл энэ улиралд 26 дахь удаагийн нээлттэй сонгон шалгаруулалтад удирдах албан тушаалын 23 сул орон тоо зарлагджээ.
Удирдах албан тушаалын 23 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, бүртгэлийг Төрийн албаны зөвлөлийн OPEN-EXAM шалгалтын цахим системээр нээлттэй явуулж байгаа аж. Үүнээс цагдаагийн байгууллагад 16, Дотоодын цэргийн байгууллагад 7 сул удирдах албан тушаалын орон тоо байгаа гэв.
Ташрамд сонирхуулахад, удирдах албан тушаалын орон тоог нээлттэй, ил тод зарладаг болсон нь цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хувьд хараат бусаар ажиллах боломж бүрдэж байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.









