Гарал үүсэл тодорхойгүй, хугацаа хэтэрсэн импортын хүнсийг устгуулжээ

2025 оны 10 сарын 06

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын хэлтсэс “Импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаалалт-хяналт” арга хэмжээний хүрээнд БГД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М...” ХХК-д төлөвлөгөөт бус шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар 51 нэр төрлийн 877.9 кг, 1264 ширхэг нийт 5.177.600 төгрөгийн үнэ бүхий

  • гарал үүсэл тодорхойгүй,
  • хаяг шошго стандартын шаардлага хангахгүй,
  • хэрэглэх дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус агуулахад хадгалж байсныг илрүүлсэн байна.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 5.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, тухайн бүтээгдэхүүнийг устгалд оруулахаар Орон нутгийн дэргэдэх устгалын комисст шилжүүлжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665769
0 эможи

keyboard_arrow_up