Хөвсгөл аймагт сураггүй болсон эмэгтэйг 15 дахь өдрөө хайж байна

2025 оны 10 сарын 06

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат дөрвөн хүн самар түүж байснаас едүгээр сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн. Улмаар хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг энэ сарын 22-ны өдрийн 14:40 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байдаг. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665762
0 эможи

keyboard_arrow_up