НДЕГ-ын дарга Б.Батжаргал Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын ахлах мэргэжилтэн Фредди Гуаякантэй санал солилцлоо

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Байгаль орчин ба Хөдөлмөрийн зохистой нөхцөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Фредди Гуаяканыг хүлээн авч уулзаж, ногоон эдийн засаг, ногоон ажлын байр, шилжилтийн үеийн нийгмийн даатгалын асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар Дэлхийн дахинд тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсад хийгдэж байгаа ажлууд болоод улс орны байгаль орчныг хадгалан хамгаалах чадавхыг сайжруулах, иргэдийг ажил орлоготой болгох, мэдлэг мэдээллээр хангах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ба ард иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, орлогыг тасалдуулахгүй байх зэрэг ажлыг олон улсын томоохон байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгааг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын ахлах мэргэжилтэн Фредди Гуаякан хэллээ.

Дээрх үйл ажиллагаатай холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг товч танилцуулж, өөрийн санал бодлоо илэрхийлээд, малчдыг тогтмол орлоготой болгох, тэдний амьдрал ахуйг дээшлүүлэх, чадавхжуулах, нийгмийн даатгалд хамруулах ажилд хамтран ажиллах боломж бололцоо байгааг хэлсэн юм.
 
										 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								
 Өнөөдөр
 Өнөөдөр