Төрийн албанд ажилд авсан хүмүүс нь ажлаа хийгээгүй байх хугацаанд цалин бодож, НДШ төлсөн хэргийг прокурорт буцаав

2025 оны 10 сарын 03

Arslan.mn

Төрийн албанд ажилд авсан хүмүүс нь ажлаа хийгээгүй байх хугацаанд цалин бодож, НДШ төлсөн хэргийг прокурорт буцаав.

Тодруулбал, яллагдагч А.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу ... ажиллаж байхдаа тус төвийн ... ажилтай Э.О-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/28 тоот тушаалаар А.О-ийг ... албан тушаалд томилж, түүний ажиллаагүй хугацаанд 17,939,540 төгрөгийн цалин олгож, түүнд 15 сарын цалин бодож ажил олгогчоос 2,904,435 төгрөгийг байгууллагын төсвөөс нийгмийн даатгалын шимтгэлд төлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,

Мөн ... ажиллаж байсан Г.О-ыг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/67 тоот тушаалаар ... томилж, түүний ажиллаагүй хугацаанд 22,730,201 төгрөгийн цалин олгож, ... албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

Яллагдагч Э.О нь нийтийн албан тушаалтнаар буюу ... ажилтай бөгөөд тус төвд .... ажиллаж байсан А.Б-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/28 TOOT тушаалаар А.О-ийн ажиллаагүй хугацаанд 17,939,540 төгрөгийн цалин олгож, түүнд 15 сарын цалин бодож ажил олгогчоос 2,904,435 төгрөгийг байгууллагын төсвөөс нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн,

Мөн ... байсан Г.О-ыг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/67 тоот тушаалаар .... томилж, түүний ажиллаагүй хугацаанд 22,730,201 төгрөгийн цалин олгож, Г.О-д 14 сарын цалин бодож ажил олгогчоос 3,503,072 төгрөг байгууллагын төсвөөс нийгмийн даатгалын шимтгэлд төлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцэв.

Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О-ын “...хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоохыг тулд А.Б, Э.О нарын дансны зарлагын гүйлгээнд үзлэг хийлгэх, эдийн засгийн нэмэлт шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг авах зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэх хүсэлтийг хангаж шүүхээс шийдвэрлэв.

Тодрууулбал, мөрдөн шалгах ажиллагаа дутуу, бүрэн биш хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, түүнчлэн хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, хэрхэн хамтран оролцсон, хохирлын хэмжээг бүрэн, зөв тогтоогоогүй, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хэргийн бодит байдлыг бодитойгоор тогтоож чадаагүй гэж шүүх үзлээ.

Тухайлбал, прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог бөгөөд прокурорын хяналт доор мөрдөн шалгах байгууллага хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэх хуулийн зохицуулалтай буюу шүүх уг ажиллагааг бие даан явуулах эрх хэмжээ байхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг бүхэлд нь хүлээн авч, дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665734
0 эможи

keyboard_arrow_up