Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх арга хэмжээг “Үндэсний хороо”-нд танилцуулна

2025 оны 10 сарын 02

Arslan.mnМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлийн гуравдугаар хурал өнөөдөр /2025.10.02/ Мөрдөн байцаах албаны хурлын танхимд боллоо.

Хуралдааныг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир удирдан явуулж, “Дэд зөвлөл”-ийн гишүүн байгууллагуудын 20 удирдах ажилтан оролцов.

Хурлаар Дэд зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж, цаашид хэрэгжүүлэх, шаардлагатай бодлого, зохицуулалтыг боловсруулж, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх “Үндэсний хороо”-нд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665728
0 эможи

keyboard_arrow_up