Авлига мэдээлэх утсанд 83 дуудлага иржээ

2025 оны 10 сарын 02

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 9 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 52 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.  

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 51.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт болон тендер худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Салбараар нь авч үзвэл нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 83 дуудлага хүлээн авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665720
0 эможи

keyboard_arrow_up